Сайн байна уу би хэдхэн сарын өмнө нус нулимсандаа холилдсон хүн амиа хорлох тухай бодож суулаа. Гэтэл өнөөдөр тэрхүү бодлыг бодсон доо өөрийгөө буруутгаж байна. Би аав ээжийнхээ үгэнд орохгүй нэг эрийн араас олон жил гүйсэн тэгээд жирэмсэн болоод хоцорсон. Тэр хүнд би л өөрөө хайртай байсан гэж бодохгүй байна. Гэхдээ хүний амьдрал олон янзын эрээн бараан зүйлс тохиолддог. Хүнээ сайн танилгүй нэг оронд орно гэдэг хамгийн зөв сонголт биш ээ. Сайн залуус олон лбайгаа байх. Хүнийг өнгө, мөнгө хувцас дэгжинээр нь сонгох ч хэрэггүй. Өнөөдөр хувцаслал мөнгө чухал биш. Хүнийг хайрлах сэтгэл, хүнлэг байдал л чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Харахад боловсон сайхан залуу ч гэлээ дотроо бол эрээн могой л байсныг би хамт нэг гэрт орсон хойноо л таньсан. Зөвхөн уулзалт учирч байхдаа гаргахгүй нууж байдаг юм байна лээ. Үерхээд удаагүй байхдаа намайг удаагүй байхдаа хамт амьдрая гэж байсан тэрийг нь зөвшөөрсөн бол ингэж алдахгүй байсан биз. Гэхдээ би одоо хамгийн аз жаргалтай хүн болсон. Хөөрхөн охинтойгоо хамтдаа сайхан байна аа . Эмэгтэйчүүд минь хүнээ гаднаас нь биш дотроос нь дүгнэж байгаарай. Харж таниарай.