УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг уншигчид андахгүй сайн танина. Тэрбээр гэр бүлийн амьдралд нэг их яаралгүй эхлүүлсэн. Саяхан "Аав" нэртэй дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Найруулагчийн ажлыг уг кинондоо гүйцэтгэж "чамгүй" найруулагч гэдгээ түмэн олонд харуулаад авсан билээ. Уг бүтээл түүний анхны найруулсан кино. Нээлтийн үеэр найз нь түүнийг удахгүй аав болох гэж буйг цугласан олонд дэлгээд авсан. 

Тэгвэл түүний хань төрж нуган үр төрүүлж жүжигчин залуу аав болжээ. Энэхүү баярт мэдээг жүжигчин Б.Амарсайхан олонд дуулгалаа. Уншигчдынхаа өмнөөс бүл нэмсэн хосууддаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Ана