Сайн байна уу? За яг юунаас эхэлж бичихээ сайн мэдэхгүй байн аа ойлгомжгүй байж магадгүй найруулахдаа муу. тэнэг мангар гэж бодвол бодоо гэхдээ тэр үед чинь дурласан болохоор ямар ч өө сэвийг нь анзаардаггүй байсан юм.

Би 27 настай ажлын карьер өндөртэй,нөхөр ,нэг хүүтэй эмэгтэй. нөхөртэйгээ танилцаж нэг гэрт орсноос хойш 6 жил болох гэж байна. анх танилцаж байх үед нөхрөөс минь өөр сайхан хүн энэ хорвоод байхгүй юм шиг санагдаж хэдэн найз нарынхаа үгийг зөрөн байж нийлсэн ээж аавд минь ч таалагдаагүй.

Ер нь бол архинд дэндүү хайртай нэгэн л дээ уух аймар дуртай гэхдээ би өөрчлөгдөх байх гэж боджийсийн. Тэгээд удаагүй байтал аав минь өөд болсон, би айлийн ганц охин л доо ойрийн дотно хамаатан садан байхгүй. Ингээд л бие муутай ээжийнхээ хамт нөхөртэйгээ 3-уулаа амьдарч эхлэх вээ өөрийнхөө гэрт. Эхэндээ ч шинэ хүргэний зангаар байсан болохоор асуудал үүсдэггүй сайхан байсан. Тэгээд л 1 жил гараны дараанаас нөгөө архины зуршилаа гэрт минь гаргасан байнга согтуу ирдэг болсон ээжийг минь хүн гэж тоож байгаа ч юм алга би ч хүүхэдтэй болчуул засрана гэж итгэсээр(хүүхэдтэй болох гэж хичээгээд болохгүй байсан юм). тэгээд удалгүй жирэмсэн болсон эндээс л миний тамийн амьдрал эхэлсэн дээ. хэт хордлого тонус гээд л хамаг юм давхацаад хажууд нь сэтгэл санаа үймрээд ажлаасаа гарна гэхэд минь  гүрийлгэсээр байгаад амралтаа авах хүртлээ ажилласан.(өөрөө гэрт 3 жил ажилгүй хэвтцэн)  энэ үеэр жирэмсэн байхад минь гадуур их хонож өнжөөд би тэр үед нь муу юм бодохгүй үнэхээр тасраад л уначихдаг юм байлгүй гэж бодоод! тэгээд амралтаа авчаад гэртээ байх үдээ нэг өдөр history-ийг нь  сонирхоод ухаж үзлээ ээ бурхан минь завхай банзал хүүхний дон шүгэлсэн амьтан байдаг байгаа.юун архи ууж тасрах!!! бүүр эхэлж нийлсэнээс хойш хичнээн ч амьтантай явсийн бас болоогүй ээ өмнө нь бэр нтр гуйж байсан экстэйгээ холбоо тогтоох гэж баахан юм бичсэн байгаан! намайгаа хэдэн найзууддаа газар дор ортол муулцан ч байх шиг мэдээж тэр нь худлаа! томоо гэдэстэй би ёстой сонин байдалд орж билээ. Тэгээд бүүр намайг аргадахийн оронд бид 2 эр хүмүүс шиг барицалдаж авч билээ (би жирэмсэн өөрийнх нь хүүхдийг тээж байгаа эмэгтэй шүү дэ) тэгээд л би гомдоод гэрээсээ хар орой гуйж гарсан тэгээд нэг газар буланд суугаад зөндөө уйлсан ээжийгээ өрөвдөж  найз нөхдөөсөө ч  ичсэн. тэгээд л тухайн үед тайвшираад (уур арга байгаагуй) эвлэрээд хүүхдээ төрүүлсэн. тэр болсон явдалаас хойш би нөхрийгөө хараад догдлохоо ч болисон тэгээд ч сэтгэлд сэв суучихаар хэцүү бодогдоод байдийн байналээ! уучилсан ч мартахгүй гэдэг чинь л унэн юм бнлээ.

Төрсөний дараа би өмнөх шигээ сайхан байхаа больсон таргалж царай алдаад тэр үед бас их л нулимсыг минь барсандаа,мэдээж сайхнаараа бх үед минь тэгж байсан хүн ч аргагүй л дээ! хүүдээ 1 сар хүрэв үү үгүй нөгөө архиа гударч ирээд л учиргуй биед хүрэхгүй ч гэсэн аягүй догшин авир гаргаж агсарна ээж бид 2 бүлтэгнээд л!!! (тэгээд яг салая гэхдээр чаддаггүйн байналээ салая гэж хэлсэн чинь ээжтэй чинь алчаад сална гээл!!!) тэгээд би хүүгээ бага сартай байхад нь ажилдаа эргэж орсон ягаад гэвэл санхүүгийн хараат байдалтай болчихсон байсан. энэ хүнтэй нийлэхээс өмнө би чинь ганган гунхсан гялазсан л охин авдаг байсан юм чинь ажилдаа орчоод өөрийгөө тордож эхэлсэн яг хуучны би болоогүй ч хамаагүй дээрдсэн. гол асуудал нь гэхээр саяханаас нэгэн хуучин танил залуу (миний нөхцөл байдлыг мэддэг хүүхэд нөхөр гээд) холбоо тогтоох боллоо, уулзая гээл яагаад ч юм ингэж догдлоогүй хэн нэгнээс сайхан үг сонсоогүй удсан болоод ч тэруу сэтгэлд минь буруу бодол орж ирээд байна уулзаж учраагуй ч уулзчихдаг ч юм бил үү гэж бодогдоод яахаа мэдэхгүй гэтэл тэгэхээс тэг гэсэн юм шиг нөхөр минь өөрчлөгдөөд амьдралынхаа төлөө хичээгээд ч байгаа юм шиг санагдаад бас саяны мартаар анх удаа бэлэг өгсөн(өмнө нь ерөөсөө өгч байгаагүй) тэгээд нөхөр минь сайн болох гэж байхад нь би өөр хүнтэй уулзаад явбал муухай ч юм шиг санагдаад тэгээд хийж байсан юмнуудийг нь бодохоор уур хүрээд хэхэ тэгээд л та бүхнээсээ санал бодол сонсох гэсэн юм?