Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэжээ.

Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцөлсөн аж. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох үлдэгдэл 4,5 тэрбум төгрөг өнөөг хүртэл шийдэгдэхгүй удсан юм. Үүнтэй холбоотойгоор тус яамныхан Сангийн яаманд асуудлыг тавьжээ. Сангийн яам уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ.