Нийтийн дууны урлагт хөл тавьсан уртын дууч бүсгүйг А.Түмэн-Өлзий гэдэг. Тэрбээр “Сэтэрт тал”, ”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг дуугаараа олны танил болсон. 

Түүний орчин цагийн зохиолын дууны "гүнж" хэмээн үеийнхэн нь цоллодог. Тэгвэл зохиолын дууны гүнж саяхан нярайлж хүүтэй болжээ. Хайрт нөхрийг нь Амарсанаа гэдэг. Нэгэнтээ хүүхэдтэй болгомоор байна гэж цахим ертөнцөөр зарлаж байсан дууч бүсгүй ийнхүү хүсэл нь биелэж "ээж" боллоо.