Монголын алтны магнат Ц.Мянганбаярын экс амраг Д.Ариунцэцэг хэдийнээ олны танил болсон бүсгүй. Аравдугаар ангиа төгсмөгцөө л айлын эхнэр болж болсон тэрбээр өдгөө хөөрхөн охиноо өөрөө өсгөж яваа. Нэг хэсэг М.Хайрмаа охинтойгоо Сингапурт амьдарч байгаад эх орондоо ирсэн.

Монголын сайхан бүсгүй тэмцээнд олон гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "ард түмний мисс" алдрыг хүртсэн түүнийг олон түмэн эгэл даруухан хэмээдэг.

"ТюТю" дэлгэцийн бүтээлд балетчин бүсгүйн дүрийг бүтээгээд авсан. Үүнийг нь Мянгаагийн экс гэргий болох Пүүжээ барьцав хэмээн шар хэвлэлээр шуугиад авсан удаатай. Гэхдээ рекламны саналд дарагдаж томоохон компанийн нүүр царай болдог түүнд киноны урилга ирэх нь нэг их гайхаад байх зүйл биш биз ээ. Энэ удаад түүний "гүнж"-ийн гэрэл зургаас онцлон сонирхуулж байна.

Д.Ана