Урлагийнхан дундаа шулуун яриатай, хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг сайхан эмэгтэй бол Нара. Тэрбээр өнгөрсөн онд ээж болж хөөрхөн хүүтэй болсон өөрийнхөө хайрыг олсон хэмээж байсан ч өдгөө хамтдаа амьдардаггүй гэдгээ өчигдөр оролцсон нэвтрүүлэгтээ хоолой зангируулан ярьсан. Гэхдээ хүчирхэг ээж гэдгээ харуулж хүүгийнхээ аавд гомддоггүй харин ч баярлаж явдаг гэнэ. 

Тэрбээр "Үүнээс илүү аз жаргал гэж алга даа. Бүтэн жилийн өмнөх энэ өдөр аз жаргал баяр гуниг ээлжлэн хөвөрсөн өдөр байж билээ.  Ингээд байж байх шиг жаргал хаана байхав дээ....Баярлалаа Үр минь ээждээ ирсэнд чинь баярлалаа Бурхан минь надад энэ л Үрийг илгээсэнд тань.... Бас баярлалаа чамд. Хайр гэдэг Ухаан юм байж Уучлал юм байж Амьдрал байсан юм байж баярлалаа" гэж цахим хуудаснаа нийтлэв. 

Д.Ана