Олон улсын сувилахуйн өдрийг угтаж, “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар,аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нарын дунд “Сувилагчийн чадвар-Бидний бахархал” сэдэвт ажил, мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа. 

Уг уралдаанаар ажлын байрны гардан үйлдлийн сургалтын үнэлгээ хийх, сувилахуйн тусламжийг жигд хүртээмжтэй хүргэх үйлсэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий сувилагчдын багийг бүрдүүлэхэд туслах, сувилагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьжээ. 

Ажил мэргэжлийн уралдааныг сувилагчдын ерөнхий мэдлэг, багуудын мэндчилгээ, ур чадвар, гэрийн даалгавар зэрэг хэд, хэдэн шалгуураар дүгнэсэн байна.  

alt

“Сувилагчийн чадвар-Бидний бахархал” ажил, мэргэжлийн уралдаанд Нэгдсэн эмнэлэг, өрх,сум, хувийн хэвшлийн эмнэлгийн хамтарсан 8 багийн 40 сувилагч,тусгай мэргэжилтнүүд оролцсон байна. Тэмцээний 1-р байрт Амаржих, Мэс засал, НЭМТ-ийн хамтарсан “Angel” баг 50,4 оноогоор, 2-р байрт МЭЭ, Уушгины тасгийн хамтарсан “Энхийн шонхор” баг 50,2 оноогоор, 3-р байрт Поликлиник, Оношзүй, Шарын гол сумын хамтарсан “Увидас” баг 49,7 оноогоор тус тус эхний байруудыг эзэллээ.  

alt

alt

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар