Исгэлэн жимсний нэрээр хамтлагийнхаа нэрийг өгсөн гурван өөр төрх,гурван өөр дуу хоолтой бүсгүйчүүд өдгөө хамтарсан уран бүтээлээсээ түр завсарласан. Ийн завсарлага авах болсон шалтгаан нь хамтлагийн ахлагч "шаргал үст" Ука ээж болсонтой холбоотой гэдэг. Өнгөрсөн онд дууч бүсгүйчүүд өөр, өөрсдийн бие даасан уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй ажилласан. Харин Укагийн хувьд уг ажлаа хийж гүйцэтгэж хэд хэдэн уран бүтээлээ дүрсжүүлэн цацаж олны хүртээл болгосныг сонсогчид санаж буй биз ээ. 

Тэгвэл энэ онд хөрслөг бор хэмээгддэг Ц.Намуунаа бие даасан бүтээлээ хийхээр зэхсэн байна. Дуучин Ц.Намуун “Ганц хором” дууны клипээ олон нийтэд цацаад удаагүй байгаа билээ. Харин түүний шинэ клип үзэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлж чадалгүй шүүмжлэлийг дагуулав. Тодруулбал, тэрбээр шинэхэн клипэндээ тоглох үеэрээ хөхөвч зүүгээгүй аж. Энэ нь түүнийг олон нийтийн шүүмжлэлд өртөхөд нөлөөлжээ. Үзэгчдийг хүндэлж хөхөвчөө зүүж байхыг зарим нэг хүн зөвлөсөн байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдраас сэргийлж хөхний даруулга буюу хөхөвчнөөс дэлхийн одууд татгалзах болсон тэдний нэгэн адилаар дууч бүсгүй татгалзсан ч  юм бил үү, хэн мэдлээ.

Д.Ана