Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топуудын нэг бол Э.Сэлэнгэ. Түүнийг загварынхан том Сэлэнгэ гэдэг. "Гоёл-2011" наадмын топоор тодорсон сайхан бүсгүй маань саяхан ээж болсон. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан бөгөөд "Nine dots" агентлагийг тэргүүнээр ажиллаж байгаа юм.

Тэрбээр амьдралынхаа ханиар Б.Одбаяр гэх залууг сонгосон. Хосууд цагаан сарын шинийн хоёрны шөнө анхны үрээ өлгийдөн авсан мэдээг өмнө нь дуулгасан. Тэгвэл топ бүсгүй төрснөөсөө хойш анх удаа өөрийнхөө төрхийг мөн гүнжийнхээ зургийг олонд дэлгэлээ.

Д.Ана