Бага насаа урлагийнхан дунд өнгөрүүлсэн Х.Баярмаа жүжигчин болохыг мөрөөддөг байжээ.  Тэрхүү мөрөөдөлдөө хүрч өдгөө хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшины жүжигчнээр ажиллаж яваа.  Аав, ээжийнхээ авъяасыг өвлөж жүжигчин болсон тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглож, үзэгчидээс өндөр үнэлгээ авч байгаа билээ. Хамгийн сүүлд тоглосон "Аюултай харилцаа" уран сайхны кино нь үзэгчдийг байлдан дагуулж байгаа гэсэн. Өдөр бүр танхим дүүрэн үзэгчид гэр бүлийн үнэ цэнийг ямар байх ёстойг мэдэрч, хайртаа ханиа хэзээ ч хуурч болохгүй юм байна гэдгийг ухаарч байгаа нь эл киног бүтээсний үр дүн, зорилго нь биелэлээ оллоо гэсэн үг. 

Түүнийг монгол "Жасмин" та нар санал нийлэх үү.  Хөөрхөн Х.Баярмааг харсан хүн болгон "яг л жижиг Өлзийхүү" хэмээдэг. 

Д.Ана