“Монголын Хүний Төлөө Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Уг хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Тус нам баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

“Монголын Хүний төлөө нам”-ыг Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг Х.Бат-Ялалт гаргасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нам хэмээж шуугиан дэгдээж байсан нь ташаа мэдээлэл байв.