Саяхан надад нэгэн инээдтэй ч гэмээр юм уу уур хүрмээр ч юм уу нэг тийм сонин зүйл тохиолдсон юм. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байгаа. Бид 2 оюутан. Нэг сургуульд сурдаг гэхдээ өөр өөр мэргэжлээр. Манай найз залуу миний төрсөн өдөр, мартын 8 хоёроор л бэлэг өгдөг юм. Тэгээд би мартын 8-ныг хүлээж хүлээж арайхийж 8-ны өдөр боллоо. Амралтын өдөр байсан болохоор эрт сэрчихээд утсаа дуугарахыг хүлээгээд л суугаад байлаа. Тэгсэн орой боллоо ердөөсөө найз залуу маань залгасангүй, мессэж бичсэнгүй гэнэт миний дургүй гомдол зэрэг хүрээд утсаа шууд унтраагаад унтаад өглөө. Маргааш нь сургууль дээр таарсан чинь өчигдөр би танайд очсон орой тэгээд гэнэтийн бэлэг барих гээд ерөөсөө залгахгүй байж байгаад шууд очьё гэж бодоод тэгсэн чи гарч ирээгүй гэдэг байгаа. Тэгвэл чи одоо бэлгээ өгчих гэсэн чинь хүн үнсчихээд яваад өгсөн. дараа нь надруу мсж бичсэн тэр өдөр ирээд залгах гэсэн чинь нэгжгүй болчихсон байж тэгээд бэлэг авах гэсэн чинь ааваасаа мөнгө авч чадаагүй болзоё гээд хэлэх гэсэн чинь бэлэггүй болзоо гэж юу байсын гэж бодоод очсон чинь би унтчихсан ккк хямралд өртсөн болзоо гэж үүнийг л хэлэх байхдаа. Надад хэзээ ч мартагдахгүй хөгжилтэй мөч болон үлдсэн болзооны түүхээсээ хуваалцав.