Монголд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн Азийн топ моделиуд бий. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Туяамаа. Монгол бадарчин Амайтай үерхэж байгаа хосууд удалгүй хоёр тийш болсон. Олон эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйг ямар азтай аавын хүү гэргийгээ болгох бол асуулт өдгөө ч тайлагдаагүй хэвээр. Тэрбээр хайртайгаа учирсан гэдгээ цахим хуудаснаа нийтэлсэн ч өнгөөг хүртэл нууцалж байгаа юм. Тэгвэл нууцхан хайраа тун удахгүй зарлах биз ээ гэх олон ч байна. 

Т.Туяамаа реклам, дууны клипэнд тоглож байсан ч дэлгэцийн бүтээлд хүч үзээгүй.  Ирэх тавдугаар сарын 1-нд нээлтээ хийх "Хар сувдны нууц" кинонд дүрээ мөнхөлж байгаа гэнэ. Ингээд та бүхэндээ анхны дэлгэцийн бүтээлээрээ тун удахгүй уулзах Мисс, загвар өмсөгч бүсгүйн сүүлийн үеийн гэрэл зургаас хүргэе.

Д.Ана