Жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаярыг уншигч та бүхэн андахгүй ээ. Түүний тоглосон киног үзээд инээхгүй байна гэж бараг л үгүй. Сэргэлэн, цовоо дүр төрхийг бүтээж явдаг цоглог залуу. Сүүлийн үед хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ажиллаад тун чиг завгүй яваа сурагтай. 

Телевизийн нэвтрүүлгээс үзэгчдийн танил болсон авьяаслаг залуу "Босуул" хэмээх кинонд тоглосон аж. Мөн олон ангит кинонд эмчийн дүрийг бүтээсэн гэдэг. "Шонхор"-ын эрэлд мордсон Цоомоогийн тоглосон  бүтээлүүд удахгүй ар араасаа гарч түмэн олонд хүрэх биз ээ. Харин ямар дүр бүтээж, хэрхэн тоглосон бэ гэдгийг харж л сууя даа. 

Д.Ана