Анх 14 насандаа загварын тайзнаа гарч байсан Эрдэнэтээс гаралтай загвар өмсөгч Э.Сэлэнгээг загвар сонирхогчид андахгүй.  “Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч бүсгүйн нүцгэн авахуулсан зураг гадаадын болон монголын сайтуудаар тархаж нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Тэрбээр өнөгрсөн онд эх орондоо ирсэн бөгөөд хөтлөгчийн дамжаанд сурч төгсөөд явсан билээ. Удахгүй ирж хөтлөгчөөрөө ажиллах тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. 

Өдгөө Сингапурт амьдарч байгаа бөгөөд шилдэг таван агентлагийн тоонд багтдаг "ДИВА" загварийн агентлагт ажиллаж байгаа гэнэ. Мөн "Коа Энжил" гэх олны дунд алдартай гэрэл зургийн студид моделиор багшилж буйгаа дуулгалаа. 

Түүний эх орондоо ирэх үеэрээ жүжигчин  Р.Адъяатай хамт хотын гудамжаар зугаалж буй бичлэг олонд цацагдсан. Тэгвэл энэ тухай " бид хоёр энгийн сайхан найзууд. Удахгүй эх орондоо очихоор тосно гэсэн" хэмээн хариулав. 

Энэ жил гэрлэх бодолтой байгаа бөгөөд дахин нүцгэлэх шаардлагагүй гэж шийдсэн гэдгээ онцоллоо.

Д.Ана