Сайн байна уу? Би захидал хааяа уншдаг. Та бүхнээс нэг зөвлөгөө авмаар байнаа.  Би найз залуутайгаа муудалцаад хэсэг хугацаанд тусдаа амьдаръя гээд хэлчихсэн юм. Яг үнэндээ маш их санаж байна.  Гэхдээ эргэж нийлэх нэг л сэжүүр нь олдохгүй байна.  Аргаа барахдаа л захиа бичиж сууна.  Найз залуутайгаа муудалцах болсон шалтгаан нь ердөө л миний ажил ихтэй байдгаас болсон. Хамт байх цаг гаргахгүй байна. Дандаа оройтдог гэдгээс болж л муудалцсан юмаа.

 Бид хоёр холбоо барилгүй  долоо хонож байна. Байнга хамт байгаад  ингээд ор сураггүй 7 хоносон чинь үнэхээр хэцүү байна. Ажлаа хийж өөрийгөө сатааруулж байна.  Гэхдээ л  байнга бодоод санаад уйлчих гээд байнаа. 

 Байнга ингээд  тусдаа байна гэж юу байхав дээ.  БИ өөрөө санаандгүй юм  шиг эргэж нийлэхээр алхам хиймээр байна. Харин яг  яаж ямар алахм хийхээ мэдэхгүй байна.  Яаж эргэж нийлэх үү? Шалгарсан нээх гоё арга зааж өгөөч бүсгүйчүүдээ