Телевизийн шоунд олны танил эрхэмүүд уригдан оролцож 10 хоногийн турш хоорондоо өрсөлддөг. Уншигч та бүхэн тус нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг биз ээ. “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа "Хорин нэгэн мянга" реалити шоуны шинэхэн дугаарт дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар оролцож, тун чиг өрсөлдөөнтэй хүч үзэж байна.

Нэвтрүүлгийн оролцогч нар зочид буудалд 10 хоног амьдарч, зөвхөн 21 мянган төгрөгөөс өөр мөнгөний эх үүсвэргүй оролцож өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олох даалгаврыг гүйцэтгэдэг. Зохион байгуулагчдын зүгээс олон даалгавар өгдөг. Төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч болдог дүрэмтэй.

"Хорин нэгэн мянга нэвтрүүлгийн ялагчаар "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, дуучин “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар тодорч, 3 сая төгрөгийн эзэн болсон билээ. Тэгвэл энэ удаагийн ялагч хэн бэ? Жүжигчин Б.Навчаа юу, Дуучин Г.Эрдэнэтунгалаг уу, тэдний хэмнэлт л чухал үүрэг гүйцэтгэнэ дээ.

Д.Ана