Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар 1-6 градус хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 2-7 градус, говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Орхлон голын эхээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн,Онон, Халх голын саваар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөсс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.