Өсвөр насныханд зориулсан сэтгүүл тэр бүр хэвлэгдэн гардаггүй гэхэд болно. Тэгвэл энэ насны охид, хөвгүүддээ зориулсан “Би ирээдүйтэй оюутан” сэтгүүл мэндэлсэн билээ. 

Дөрөв дүгээр сарынхаа шинэ дугаарыг уншигчдынхаа гар дээр хүргэхэд бэлэн болсноо дуулгалаа.  Шинэхэн дугаараа арван жилийнхээ сургуулийг төгсөөд мэргэжил сонголт гэсэн том алхамын өмнө зогсож байгаа сурагчддаа зориулсан мэдээ мэдээллээр баялаг, хэрхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар нийтэлсэн байна.

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн их дээд сургууль мөн коллеж МСҮТ зэрэг газруудыг нэгтгэсэн томоохон лавлагаагаа дэлгэрэнгүй гаргажээ. 

“Би ирээдүйтэй оюутан” сэтгүүл нь боловсрол, танин мэдэхүй, чөлөөт цаг зэрэг олон контентоос бүтдэг барууны чиг хандлагыг тусгалаа болгон өсвөр насныханд зориулсан бөгөөд шинэлэг бүхнийг нийтэлсэн хамгийн зузаан сэтгүүл юм.