“Монголжин” студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг бид андахгүй танина. Өнгөрсөн онд бүтээгдсэн "Сүүлчийн шөнө" кинонд тоглож эргэн үзэгчидтэйгээ уулзсан гэхэд болно. Ажил хэрэгч энэ сайхан эмэгтэйн дургүйцлийг монголын томоохон контент эзэмшигч гэгддэг Юнившин компанийн менежер  ажилдаа хариуцлагагүй ханджээ. Тэрбээр "Юнивижн ХХК-ний (UNIVISION) удирдлагад хүртэл нь шэйрлэе.

Зиа, би танайд сарын өмнө хүүгийнхээ хийсэн "Tides of time" киног М.... гэдэг менежерт өгөөд бүх зүйлээ тохирсон юмаа. Өнөөдөр хүүгээ асуухаар нь ороод хартал кино санд ороогүй байна. Тэгээд залгаад асуутал менежер маань : - " Би тан руу залгахаа мартчиж та үнээ буулга" гэлээ. Энэ албан ажил мөн үү? Миний хувьд бүтэн сар маш их хугацаа... Гэтэл зэрэг гэрээ хийсэн "Skymedia"-гийх тэр дор нь паспорт өгөөд үзэгчдийн тоог хянах боломж олгосон. Менежерүүд нь ч чирэгдэлгүй товч тодорхой харьцсан. Танайх ингэж ажиллавал олон харьцагч баярлах нь мэдээж. Бас танайд үзэгчдийн тоогоо хянах боломжгүй юм билээ. Энэ нь маш их эргэлзээ дагуулдаг шүү.Цаашдаа бусдын цаг хугацааг хүндэтгэн ажил үйлчилгээндээ анхаарахыг хүсье" гэлээ.

Д.Ана