Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр "Марко Поло" олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглож Монголчуудыг омогшуулсан юм.

Амраа "United nations east west" гэдэг агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг.  Дэлхийн бүх л жүжигчидийн ханддаг том байгууллага байдаг тэд нарт талаагдах гэж маш их хичээсэн гэж нэгэнээ ярьж байсан жүжигчин залууг өдгөө хэн хүнгүй таних болсон. 

Түүнд найз нь "том бэлэг" барьжээ. Найз минь надад Марко Поло кинонд амжилттай тоглож монгол жүжигчиний нэрийг өндөрт өргөв хэмээн сэтгэлийн бэлэг барив.  Ямар хурдан юм бэ цаг хугацаа..!?

Бид найзлаад хорин жил болчихож! Үй зайгүй найзалсан мөч бүхнээрээ бахархана, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнээрээ өөд болсон ч баярхана! Өгсөн урам тань өнөөдөр аз хийморийг минь сэргээв, өнө хожид үр удамд минь өвлөгдөж үргэлж бидний үнэнч нөхөрлөлийг сануулж байх болтугай гэсэн юм.

Д.Ана