Та бүхэн надад зөвлөөч. Загнаж, шүүмжилбэл шүүмжил. Нөхөртэйгээ таван жилийн өмнөөс хамтран амьдарсан юм.  Тэгээд  өнгөрсөн жил хэдэн найзуудтайгаа шоудаж байгаад  хүмүүстэй зодолдоод  гурван жилийн хорих ял авсан юмаа.  Би үе үе эргэж уулздаг л даа.  Магадлангаар гарахаар болоод байсан юмаа. Тэгсэн   шорондоо  хэрэг хийгээд  ял нэмүүлсэн гэнээ.

Нөхөр дээрээ очих бүрт эвдэрсэн нь анзаарагддаг. Тэр хүнийг засарна, хурдан гарч ирнэ гэж бодоод хүлээдэг.  Гэхдээ ялаа нэмүүлсэн гэхээр  бас эвдрээд байгааг нь бодохоор хүлээх эсэхдээ эргэлзэж байна.  Бас намайг  өөр хүнтэй явдаг гэж байнга хардах болсон.   

Нөхрөө хүлээх үү болих уу? Бүүр эргэлзээд байнаа.