Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага нь Монголд 1997 оноос албанёсоор  төлөөлөгчийн  газраа  байгуулж  үйл  ажиллагаа  явуулж  эхэлсэн. Монгол улсаасЖАЙКА-гаар  дамжуулан  3000  гаруй  Монгол  хүн  Японд  сургалтад  хамрагдсан  байдаг. Өөрийн гэсэн сургалт төгсөгчдийн холбоотой, үүгээрээ дамжуулан олон төрлийн ажлуудыгамжилттай зохион байгуулж ирсэн билээ. 

   Сургалтад хамрагдаад хийж бүтээж буй зүйлээбусдад түгээн дэлгэрүүлэх, бусадтай  туршлага  хуваалцах  зорилгоор  зарлагдсан  “GoodPractice” уралдаанд Эрүүл мэнд,  Боловсрол,  Байгаль орчин,  Дэд бүтэц,  Хүнс,  Санхүү,Хөдөө аж  ахуй,  Онцгой  байдал,  Бизнесийн  салбаруудын  18  бүтээл оролцсон байна.

  Ийнхүү уралдаанд 3  шилдэг  туршлага шалгаруулснаас Хан-Уул дүүргийн боловсролынхэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаярын бүтээл IIбайрт  шалгарч  “Шилдэг  туршлагатай” мэргэжилтэн өргөмжлөл  гардан  авлаа. Мэргэжилтэн  Ж.Шинэбаяртаа  дүүргийн Боловсролын  хэлтэс  болон  сургууль,цэцэрлэгүүдийн хамт олны өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.