Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дахь дугаарын зочноор "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдсан. Тэрбээр хүн гэдэг “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” гэсэн сэдвээр залуустай энэ сарын 27-ны өдөр нээлттэй ярилцах юм.

Түүнчлэн залуу жүжигчний хүүхэд нас, оюутны амьдрал, ажлын гараа гээд сонирхолтой дурсамжуудыг та бүхэнтэй хуваалцах болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа билээ. Иймд энэ хаврын 10 цуврал лекцэнд амжилттайгаар тасралтгүй хамрагдсан залуусыг МЗХ-ны үйл ажиллагаанд нээлттэй хамрагдах эрх олгохын зэрэгцээ батламж гардуулж баталгаажуулахаар болжээ.