"Дэлхийн аз жаргалын өдөр"-ийг тохиолдуулан  "Гэгээн үйлстэн" шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийгмийн хэв журмаас эхлээд хүмүүсийн оюун санааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эерэгээр манлайлж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн энэ үдэш шалгаруулсан юм. Нийтдээ 45 байгууллагаас дөрвөн номинацид 18 байгууллагыг шалгаруулж "Гэгээн үйлстэн"-ээр тодрууллаа.

Мөн уг өдрийг тохиолдуулан эссэ бичлэг, гар зургийн уралдаан зарлаж шилдгээр шалгарсан хүмүүст шагналыг нь гардууллаа. 

Шалгарсан гэгээн үйлстэнүүд

-Цэдэнбал Филатова

-Д.Эрдэнэбат зураач

-"Масс агентлаг"-ын Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн цагдаа жолооч, ахлах ахлагч А.Алтанцөгц

-Хаан банк- "Хавдрын эсрэг үндэсний аян"

-Мобиком корпораци

-Ажиа гэгээн

-УКТЭ-ийн Чих хамар хоолой, сонсголын клиникийн Тасгийн эрхлэгч, Клиникийн профессор Д.Аръяамаа

-"Бэрэн групп"

-ОБЕГ-ын дэд ахлагч Г.Лхагва-Эрдэнэ

-"Монос групп"

-Гамшгийн эсрэг үндэсний төв

-МҮОНРТ "Захиа" нэвтрүүлэг

-Монгол Бадарчин- Сумандаа сайхан амьдарцгаая

-"Төгөлийн эгшиг" ТББ

-"Шинэ Хос Номин Оюу" ТББ

-Монголын Эвангелийн төв

-Түгээмэл хөгжлийн бие даан амьдрах төв ТББ-ууд тус тус шалгарлаа.

"Аз жаргалын зам" ТББ-ын тэргүүн Д.Баясгалан

"Гэгээн үйлстэн" шалгаруулах номинацид 45 байгууллагаас бидний шалгуурт нийцсэн 18 байгууллага, хүмүүсийг тодрууллаа. Маш олон гайхалтай зүйлийг хийж бүтээж байгаа хүмүүс бидний дунд байдаг гэдгийг мэдэрлээ. Энэ гэгээн үйлстнүүдээ олон түмэндээ танилцуулж, тэднийг дэмжиж, урам зориг өгөхөд бидний үйл ажиллагааны зорилго оршиж байна. Үнэхээр нүдээ олсон "Гэгээн үйлстэн"-үүд тодорсон гэдгийг хэлмээр байна. 

ETV телевизийн  захирал Т.Ганзул

"Масс агентлаг" групп 2014 онд олон төсөл хөтөлбөрийг амжилттай гүйцэтгэсэн. Он гарсны дараа эх  "Баялаг бүтээгчдийг дэмжих" төслийг эхлүүлэн амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар 80 гаруй баялаг бүтээгчдийг оролцуулсан. Энэхүү төсөл хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжилнэ. Энэхүү "Гэгээн үйлстэн"-ээр тодруулсан нь бидний дараа дараагийн ажилд урам өсгөн шагнал байлаа. Ирэх сарын нэгнээс нийслэл хотынхоо баялаг бүтээгчидтэйгээ уулзахаар төлөвлөж байна. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах ахлагч А.Алтанцөгц

2014 онд хийж бүтээсэн ажлын үр дүнг минь үнэлж энэхүү шагналыг олгосонд баяртай байна. Ард иргэдээ аюул осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Туул голын сав газраар завьт эргүүлд гарч ажилласан. Зургадугаар сарын 15-аас есдүгээр сарын 20-д хүртэл явагддаг эргүүлийн ажиллагаа. Энэ хугацаанд ард иргэд голын сав газраар амарч, зугаалдаг. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд яриа таниулга, хийх зөвлөгөө өгөх зэргээр ажилладаг. Эргүүлийн ажиллагаанд тав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрөгч онд 39 хүний амь насыг аварсандаа маш их баяртай байна.

Эссэ бичлэгийн насанд хүрэгчдийн тэргүүн байрын эзэн Д.Энхболд

Миний аз жаргал бол миний хүүхэд. Хүүхэдтэйгээ хамт бүх цаг үеийг туулах нь миний аз жаргал. Энэ удаагийн эссэ бичлэгийн уралдаанд хүүхдийнхээ тухай бичиж тэргүүн байр эзэлсэндээ баярлаж байна. Аав ээжийнхээ ачийг хариулж, хүссэн мэргэжлээрээ ажиллаж сайхан амьдрах бол миний мөрөөдөл. Үүнийг л эссэ бичлэгийн төрлөөр харуулахыг зорисон. 

Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын эзэн М.Цовоо

Аз жаргал гэдэг бол миний бодлоор хүмүүс бие биенээ илүү их хайрлаж, мэдэрч зовлон жаргалаа хуваалцахыг хэлэх болов уу гэж ойлгодог. Хүн эснээс бүтэж байдаг. Уурлахдаа тэр эд эсээ тодорхой хэмжээгээр алддаг. Тийм учраас хүн өөрийгөө санаатайгаар хөнөөж байгаа гэдгийг илэрхийлэхийг хичээсэн. 

Аз жаргал хүүхдийн нүдээр