Сайн байна уу? Би жирэмсэн болоод хүүхдээ авахуулж байсан юм саяхан. Тэгээд найз залуугаасаа салаад удаан хугацаанд уулзаагүй ээ. Надруу залгаж, мсж бичиж тэр бүү хэл би чамайг хүсч байна гэсэн мсж ирүүлдэг байлаа. Намайг жирэмсэн гэдгийг мэдчихээд битгий авахуул гэж  гуйгаагүй өөрөө л мэдэхгүй юу гэдэг хариулт өгсөн нь надад үнэхээр таалагдаагүй. Тэгээд л би дургүй байгаа юм байна гэж бодоод авахуулсан дараа нь өөрийгөө маш их үзэн ядсан. Одоо харин түүнд маш их гомдож байсан сэтгэл үгүй болж зүгээр л сексийн хамтрагч байхаар шийдлээ. Энэ шийдвэр зөв эсэхийг би сайн мэдэхгүй л байна энэ талаар надад зөвлөөрэй гэж та бүгдээс хүсч байна?.