Миний захиаг заавал нийтэлж өгөөрэй. Надад зөвлөгөө хэрэгтэй байгаа болохоор гаргаж өгнө гэж найдаж байна шүү.

Би оюутан байхдаа нэг залуутай үерхдэг байсан юмаа.  Дарханых болохоор төгсөөд гэр рүүгээ Дархан руу яваад салсан.  Тэрнээс хэн хэндээ сайн байсан л даа.  Тэндээ суурьшсан болохоор хэн хэн маань амьдралаа бодсон гэж хэлж болно.  

Би нөхөртэй хүүхэдтэй болсон ч нөхөртөө зодуулдаг байсан болохоор салсан.  Экс найз залуугийн хувьд эхнэртэй хүүхэдтэй болсон ч гэсэн салсан. Одоо ямар ч харьцаагүй байгаа юм билээ. Тэгээд хотод хүүхэдтэйгээ цуг амьдардаг.

Сүүлийн үед бид 2уулзах болсон. Хүүхдүүдтэйгээ хамт  салхинд гарч, зугаалсан.  Хүүхэдтэй болсон л болохоос хэн хэн маань өөрчлөгдөөгүй,  яг л хуучинийх шиг л сайхан байна.  

Хэн хэнийхээ анхны хайр нь байсан болохоор магадгүй яг л тэр хэвээрээ харьцдаг байх л даа. Тэр хүн миний хүүхдийг, би тэр хүний хүүхдийг хайрлаад хамт байж болох юм шиг итгэл төрж байна.  Хамт амьдраад үзсэн нь дээр үү? Эсвэл одоогийнх шигээ хааяа нэг уулзаж байгаад нийлэхгүй хэвээрээ байх уу? Яах ёстой вэ?