Насанд хүрсэн эрэгтэй хүний хийж сурах ёстой олон ярвигтай асуудлууд байна: Жишээлбэл механикч хүнтэй  тухай ярихдаа тэд заавал машин тэрэгтэй холбоотой үгийг мэддэг байх ёстой, АТМ-ээс мөнгө гарахгүй үедээ түүнийг “биеэ үнэлэгч”-д тайлбарлах, хэн нэгэн эмэгтэйд өмнө нь хэзээ ч өөрөөс нь өөр хүн байгаагүй гэдэгт итгүүлэх гэх мэт. Гэхдээ хамгийн хэцүү нь шинэ найзтай болох.... Яагаад тэр вэ? За бодоод үзье. Үдэшлэг дээр чи нэг аятайхан залуутай танилцах боломж олдлоо гэж бодъё. Breaking Bad шиг чиний анхаарлыг татаж чадсан тэр залуу Москвад гурван жил амьдарч хориод насаа чиний дуртай панк стилээр гоёж өнгөрүүлсэн нэгэн. Тэр супер стильтэй залуу хэлсэн бүхнийг чинь биелүүлэх юм шиг санагдана. Эхэлж уулзах мэдээж хэцүү асуудал л даа. Чи ямар тэр залууд шүлэг бичилтэй нь биш...

Хэрэв тэр залуу эмэгтэй эсвэл чи өөрөө эмэгтэй хүн байсан бол аль эсвэл бүүр хоёулаа ижил хүйстэн байсан бол за эсвэл тэр залуу эмэгтэй харин чи ижил хүйстэн байсан бол  түүнээс шууд ингэж асуух байсан байх. “Надад жаахан цаг гаргахгүй биз?. Учир нь чи чинь насанд хүрсэн хүн шүү дээ. Зөвхөн хамтдаа тоглож наргин цагийг өнгөрөөхөөс өөр найз чамд хэрэгтэй. Голф эсвэл байнга покер тоглож хамтдаа ажил хэрэг эрхлэх тухай яриа болоогүй л бол чи түүнтэй дахиж уулзах шаардлагагүй болно. Чамд зөвлөхөд “Энэ миний нэрийн хуудас... магадгүй хундага хатуу юм уумаар санагдсан үедээ эсвэл оройн хоол идэж амжаагүй бол над руу мессеж бичээрэй” гэж хэлж болох юм.  Ийм болохоор л насанд хүрсэн эрэгтэй хүн найзтай болох амаргүй юм.

Эмэгтэйчүүд бол цаг тутамд л  шинэ найзтай болж байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн хийдэг “ажлаас” болдог бөгөөд тэд дандаа томоохон хүрээ шаардсан тийм ажилд оролцож явдагтай холбоотой. Тэд гадуур гарах, хоол идэх, номын клубын уулзалтанд явах, тансаг ресторанд орох, дэлгүүр хэсэх, маникур хийлгэхээр гоо сайхан явах гэх мэт тэдний явахгүй оролцохгүй газар гэж байхгүй. Хэрвээ романтик инээдмийн кино гарвал үзэж, уран зургийн галерейн  нээлтэнд тогтмол оролцоно. Эрчүүд дээрх зүйлсийг хийгээд явах хэцүү шүү дээ. 

Үргэлжлэлийг эндээс уншаарай