Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй.Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Халхголын саваар 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.