Нөхөртэй байж өөр залууд сэтгэл алдардын байна, яагаад ийм зүйл болов юунаас болов миний буруу юу эсвэл нөхрийн буруу юу гэж үргэлж өөрөөсөө асууна. хариулт тун энгийн нөхрийн буруу (зарим хүмүүс өөрийгөө өмөөрч байгаа завхай хүүхэн гэж бодож болох юм). би нөхөртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна, нэг хүүхэдтэй нөхрөө дагаж хадмындаа байдаг, би ажил хийж гэр бүлээ авч явдаг харин нөхөр маань өдий болтол ажил ч хийхгүй хэрүүл хийж, хардахаас өөр юм хийдэггүй хүн. бас дээрээс нь сексийг надаас өглөө үдэш оройгүй нэхнэ, ядраад байна дараа больё гэх юм бол шууд л уурлаж бөөн хэрүүл болно. хүүхэддээ маш ширүүн, байнга загинадаг. намайг хүүхдээ загинаж байгаа юм шиг үргэлж загинаж дээрэлхэнэ. Энэ байдалд бүр дассан байсан чинь гэнэт нөхрөөс шал өөр ертөнц шал өөр залуу намайг сонирхож эхэллээ. Хамаагүй сэргэлэн, боловсролтой, ухаалаг, соёлтой маш ажил хэрэгч нэг залуу намайг халамжлаад надад их гоё сэтгэлээсээ хандах болсон. Би ч нүүр өгөхгүй нэг хэсэг байсан ч улам л татагдаад сэтгэл алдраад, хамаг юмаа зориулмаар байдаг болчлоо. Нууц амрагаа магтаад нөхрөө муулж байгаадаа итгэж ч чадахгүй юм, гэхдээ л намайг ийм байдалд оруулсан нь нөхрийн маань буруу, намайг хайрлаж халамжилж хүний дайтай явуулахгүй байж ажил төрөл хийхээр гар гэнэ, ганц аятайхан хувцас ч аваад өгч чадахгүй, баяр ёслолоор ганц бэлэг ч өгчихгүй ийм хүнтэй насан туршдаа амьдарна гэвэл эндүүрэл байх. Заавал эр хүнгүй ч гэсэн сайхан амьдралыг би өөрөө бүтээх ёстой гэвч тэр залуутай үргэлж хамт баймаар, хайрлуулмаар хайрламаар, нууж хаахгүй энэ миний хайртай залуу гээд хэний ч өмнө бардам хэлээд сууж байхаар баймаар байна. надад туслаач! нэмж хэлэхэд нөхрөөсөө салах гэж байгаа.