Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн даргадаа 200 сая төгрөгөөр Лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгргөөр орон сууц худалдан авч өгсөн нь илэрсэн байна. 1.5 тэрбум төгрөг гэдэг өнөөдрийн зах зээлийн ханшаар хэчнээн айлыг орон сууцжуулах хэмээний мөнгө билээ.

Гэтэл энэ мөнгийг ганцхан даргад зориулна гэдэг хэтийдсэн асуудал баймаар. Улс  орон даяар хэмнэлтийн горимд шилжиж, тэвчиж болох зардлаа танаж байхад тус байгууллагыг ийнхүү тансаглаж байгаагаа зогсоож, арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооноос сануулсан албан бичиг хүргүүлжээ.

Гэвч хамгийн сүүлд авсан мэдээллээр энэхүү бичгийг гаргаж улс эх ороноо хүнд байдлаас гаргаж төсвийн хөрөнгөд үр бүтээлтэй хандахыг сануулсан Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны даргын албан тушаалаас нь халжээ.

 

Төмөр замын даргын тансаглал шуугиан дэгдээж байна