Финландын нэгэн гэр бүл ойд гэмтсэн хэрэм олсон байна. Улмаар хэрмийг эмчилж ойд нь тавьсан ч хэрэм модноос унаж, хад мөргөж нүдээ гэмтээжээ. Тиймээс хэрмийг "өргөн авч"  Артур хааныг билэгдэн Артту гэж нэрлэсэн байна. Хэрэм зургаан жилийн турш тус гэр бүлийн хүндэт гишүүн байсан бөгөөд тун сахилгагүй байсан гэнэ. Түүнийг үе үе байгальд нь эргүүлэн тавьдаг ч удалгүй гэртээ эргээд ирдэг байсан ажээ. Гэр бүлийн гишүүдийн цамцны халаас өвөр дээр унтах дуртай Артту хэрэм танихгүй хүнээс огт бишүүрхдэггүй байсан гэнэ.

Артту хэрэм зургаан жил гэрт байсны дараа үүрэндээ нас барсан бөгөөд энэ нь хэрэмний хувьд өндөр урт насалсан гэсэн үг юм.