Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг  “Спортлог сар” болгон зарласан билээ. Энэхүү “Спортлог сар”-ын хүрээнд Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Биеийн тамир спортын газар, Спортын дэд мастер Н.Гончигсүрэн агсны хүү Г.Доржжүгдэр нар хамтран насанд хүрэгчид болон өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 80 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Өвөрхангай аймгийн Сант сумын тамирчин Х.Хосбаяр, дэд байрыг Тарагт сумын тамирчин Б.Анхбаяр , гутгаар байрыг Зүүнбаян-Улаан сумын тамирчин Спортын мастер А.Батгэрэл, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Арвайхээр сумын тамирчин Наранчимэг, дэд байрыг Хүч нийгэмлэгийн тамирчин Түвшинбаяр, гутгаар байрыг Арвайхээр сумын тамирчин ширээний теннисний 1-р зэргийн тамирчин Бямбадолгор нар тус тус эзэлж, холимог хосын төрөлд тэргүүн байранд Арвайхээр сумын тамирчин Г.Доржжүгдэр дүү Г.Нармандахын хос, дэд байранд Богд сумын тамирчин Лутаа Отгонцэцэгийн хос, Гутгаар байранд МУ спортын мастер Батгэрэл Түвшинбаярын хос орж, өсвөрийн эрэгтэй тэргүүн байранд 1-р сургуулийн 9г ангийн сурагч Тунамал-Эрдэнэ, дэд байранд 1-р сургуулийн тамирчин 11в ангийн сурагч Мөнхсүлд, гутгаар байранд төгрөг сумын харъяат Мял, эмэгтэй тэргүүн байранд 1-р сургуулийн 12б ангийн сурагч Чимэддулам, дэд байранд Богд сумын харъяат Отгонсүрэн, гутгаар байранд 4-р сургуулийн сурагч Бямбанэргүй нар орлоо. Мөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн Сант сумын тамирчин Х.Хосбаяр, Дэд байран эзэлсэн Тарагт сумын тамирчин Б.Анхбаяр, эмэгтэй тэргүүн байр эзэлсэн Арвайхээр сумын тамирчин Наранчимэг, дэд байр эзэлсэн Хүч нийгэмлэгийн тамирчин Түвшинбаяр нарт ширээний теннисний 1-р зэрэг, өсвөрийн эрэгтэй эмэгтэй 1-р байр эзэлсэн 1-р сургуулийн 9г ангийн сурагч Тунамал-Эрдэнэ, 1-р сургуулийн 12б ангийн сурагч Чимэддулам нарт Ширээний теннисний 3-р зэргийг тус тус олголоо.