Эмэгтэй хүүхэд бүр аавтайгаа илүү амь нэгтэй байдаг шүү дээ.  Миний хувьд ч гэсэн аав амьтай.  Хэрэг хийхээр аав л авардаг, оройтохоор аав л өмрөөдөг, аав л мөнгө өгдөг, аав ээжээс илүү эрхлүүлдэг.

Өчигдөр нийлдэг охидуудаараа шоудаж байгаад аавыг  учиргүй нэг хүүхэнтэй дотно байхыг нь харлаа.  Их л дотно тэврэлдээд үнсэлдээд явах юм. Надаас нөгөө хүүхэн нь 5-6  л эгч байх. Бааранд нэгнээ барьж идэх нь ээ. Уур хүрээд аав руу чарласан. Тэгээд яаж гэртээ ирснээ ч мэдэхгүй байна.

Өчигдөр оройноос хойш аавтай юу ч яриагүй.  Залгахаар нь аваагүй.  Ээжид ч юу ч хэлээгүй.  Аавыг ээжийг хуураад байна гэхээр,  мний ааваас ийм араншин гаргасанг бодохоор дургүй хүрээд бачимдаад байна.  

Ийм үед яах ёстойг минь хэлж өгөөч