Би одоо 32настай эмэгтэй. Манай гэр бүл жирийн л нэгэн айл. Нөхөр бид 2 суугаад удаж байгаа манай хүн надаас 8 ах. Эхэндээ ч бид хоёрын дунд сексийн асуудал ганц ч удаа гарч байгаагүй юм. Одоо бол би нөхрөө хүсэхгүй, нөхөр намайг хүсэхгүй байдалд орчихоод 1 жил гаруй болж байна.

Надад бол өөр хүн амьтан алга гэхдээ л нөхрийгөө хүсэхгүй юм. Манай хүн ч адилхан намайг хүсэхгүй. Ингээд яваад байж болохгүй гээд хүчээр хүсч байгаа юм шиг татаж чангааж байгаад секс хийдэг юм. За тэгээд өөрийгөө эмэгтэйчүүдэд үзүүллээ ямар ч асуудал байхгүй жирэмснээ хамгаалах эмээ ууж болно гэнэ. Сард 1-2 удаа л энэ харилцааг үүсгэдэг би яаж эм уух болж байна аа. Ингээд нөхөртэйгээ ярилцах гээд эхэлтэл сексгүйгээр хосууд амьдарч л байдаг битгий  ахиж сөхөж яриарай гэнэ. Ингээд байгаад байвал би эрт цэвэрших асуудал сөхөгдөж байна учир нь байнгын харилцаанд ордоггүй болохоор эмэгтэй хүнд их өөрчлөлт гардаг юм байна. Жишээлбэл, сарын тэмдэг тогтворгүй ирэх, толгой эргэх, арьс хуурайших загатнах, бухимдаж уурлах өмнө нь ердөөсөө ингэж байгаагүй одоо бол маш их өөрчлөлт гарч байна. Одоо би яавал дээр бэ?