2015 оны 04 дугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Их нууруудын хотгор болон зүүн зүгийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.