Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй цас орж, хүйтэрсэн тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаа ихтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.