Сайн байна уу би Монголдоо багаасаа амьдраагүй одоогоос 2 жилийн өмнө ирсэн. Ээж маань намайг төрүүлээд өөд болж, тэгээд аав маань намайг өсгөж чадахгүй. Америкт байсан эгчдээ өгсөн гэдэг. Би үүнийг жоохон байхдаа мэддэггүй байсан. Өөрийнхөө ээжээ гэж өсгөсөн тэр эгчийг зуурдаар нас барахад мэдсэн. Их мөнгөтэй гол нь сайхан сэтгэлтэй ээж байж билээ. Гэтэл нэг өдөр нөхөр нь гэж залуу намайг гудамжинд гаргаж хаясан би тэр үед сохор зоос чүгүй хаягдаж арайхийж амь ажил хийж амиа зоогоож байгаад эх орондоо ирсэн. Намайг аав маань сураглаж эрж хайсаар олсон. Одоо бодоод байхад эгчийг минь тэр нөхөр нь чадруулахчихсан юм шиг санагддаг. Хамаг хөрөнгийг нь авах гээд тэр америк нөхөр нь их сонин хүн байдаг. Гэхдээ одоо би бүх үнэнг эхнээс нь мэдэхгүйгээс хойш яаж ч чадахгүй юм. Анх 16 настай хүний газар эрдэм сурахаар явж байсан гэж аав маань ярьсан. Тэгээд их сургуулиа төгсч монголдоо ирээд 1 залуутай үерхэж байтал аав ээж нь таарахгүй гээд салгаад буцаагаад Америк явуулж. Тэр хоорондоо тэр залуугаа нууцаар татах гэж аавтай хувилдаан зохиогоод бараагүй юм гэсэн. Тухайн үед их хатуу байж. Таарч тохирохгүй гэж салгасан учир нь тэр залуу жоохон ядруухан айлын хүү байж гэхдээ их сургуулиа улаан дипломтой төгссөн мундаг ухаантай залуу гэж аав ярьсан. Одоо би муу аавтайгаа амьдарч л байна. Гэхдээ хүний амьдралд хайраас илүү мөнгө хүчтэй болчихсон юм уудаа. Миний ээжийгээ гэж санаж байсан эгчийг минь ингэж гэж хэн санах билээ. Энэ хүний амьдралаас бодоход би ийм дүгнэлтэнд хүрсэн. Харин уг дүнг саяхан надад хайртай гэж хөлөө хугалчих шахам гүйж байсан эмэгтэй ахиад батлах шиг болсон. Би багаасаа Америкт сурч байсан болохоор овоо хэлтэй тэгээд орчуулагч хийдэг томоохон нөлөө бүхий байгууллагад. Гэтэл намайг анх ажилд орсон өдрөөс гүйсэн эмэгтэйд туулсан амьдралаа ярьтал мөнгөгүй намайг орхиод захиралтайгаа явалдаад эхэлж.