Нүдний доод талын үрчлээг арилгах маск өөрөө бэлдэж болно. Энэ маск мөн зовхины арьсыг сайхан чийгшүүлдэг.

Маск бэлдэхийн тулд 1 ширхэг өндөгний шар дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага цөцгий (бүлээн), 1 цайны халбага ургамлын тос, 2 цайны халбага сүү (бүлээн) нэмж, бүгдийг сайн хутгана.

Энэ маскийг нүдний эргэн тойрны арьсанд түрхэж, 10-15 минут байлгана. Үүний дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арилгаарай.