Би төрөөд удаагүй байгаа болохоор ингээд хардаад байж магадгүй л дээ. Гэхдээ л одооны охидууд нээрээ арай л юмаа.  Нөхөр бид хоёр  гурван жил үерхэж байгаад хамт амьдарсан. Хамт амьдраад хоёр жил болж байна.  Гурван сарын өмнө ихэр хөвгүүдтэй болсон.  Ихэр хүүхэд харна гэдэг үнэхээр хэцүү байдаг ч сайн нөхөртэй болохоор  ядарсан  ч аз жаргалтай л байна.  

Нөхөр маань сайн аав ээжийн ачаар зөв хүмүүжилтэй,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй гадуур хоноод яваад байдаггүй, орж гарсан ч нэг их оройтоод байдаггүй юм.  Нөхөр маань   төрийн албанд газрын дарга хийдэг юм.  Ажлын шугмаар нийгэмд танигдаад ирэхээр хүүхнүүд их сээтэн хаях юмаа. Орой гэнэт мессеж бичиж, яриад байна.  

Хэдийгээр нөхөр маань нүүр өгдөггүй ч гэсэн надад хэцүү байнаа.  Төрөөд бүдүүрээд, хамт олонгүй гэртээ суугаад байхаар галзуурчих гээд байнаа. Ядаж л гадуур хамт явж байхад хүртэл хүүхнүүд намайг байхад улаан цагаан хараад л сонжоод л инээгэд л өнгөрөх юм. Яахаараа ийм сонин байдаг байнаа. Яах ёстой вэ би?