Hi. Би одоо 22-той хоёр настай нэг хүүхэдтэй. Би найз залуутайгаа үерхээд 3 жил болоод жирэмсэн болоод суусан. Үерхэж байхдаа чухам хайртай дуртай чамаас минь сайхан охин байхгүй гээл унаж тусаад байдаг байсан. Гэхдээ гэнэт хэдэн хоног архидаад алга болчихдог байсан л даа. Тэгээд суугаад жил ч болоогүй байж нөхөртөө араараа тавиулчихлаа. Энэ явдал нэг бус удаа болсон учир байнга гадуур хоноод алга болоод алга болчихдог байсан юм. Өөрөө бол надаа ганцхан удаа гээд л байгаа энэ асуудлаас болоод бас ажил төрөлгүй залхуу сэтгэлгүй архи их уудаг зэргээс болоод бид 2 тусдаа амьдраад 7 сар ж байна. Банга л буцаж нийлье гэдэг. Өөрөө ч нэлээн өөрчлөгдсөн энэ тэрээ гээд л байна. Би одоо яавал дээр вэ залуу гэр бүлд ийм зүйл байх ёстой юм уу ядахад би тэр хүнийг харахаар л уур хүрээд ямар ч сэтгэл хөдлөлгүй хайр мэдрэгдэхгүй байна.