Би одоо  28 настай ганц бие эмэгтэй.  Үеийнхэн маань бүгдээрээ  нөхөрт гарч 2-3 хүүхдийн ээж болчихсон. Намайг хэзээ хүнтэй суух уу? Зожигролоо, яс чинь бэхжихээс өмнө хүүхэдтэй бол гэдэг. Үнэн хэрэгтээ гэрлэлт гэдэг тоглоом биш шүү дээ.  Тэгээд ч сэтгэлд таарахаар халамжтай,  боловсролтой, ажил мэргэжилтэй хүн ховор байхад  хүүхэд гаргах талаар бодоод ч хэрэггүй биз.  

Мэдээж хэрэг  намайг эрчүүд эргүүлдэг л юм.  Тэдэн дундаас нэг залуу хамгийн гайгүй санагддаг. Гэхдээ  эхнэрээсээ салаад удаагүй.  Охиноо өөр дээрээ авчихсан юм билээ.  уг нь их халамжтай, ажилтай, охиноо гэсэн сэтгэлтэй.  Хэд хэдэн удаа уулзсан.  Байнга уулзах уу гэдэг  л дээ.  

Харин эхнэрээсээ яагаад салсан юм бол?  Нэг салсан хүн  дахиад салахдаа хурдан болдог гэсэн.  Тэрнээс айгаад байна.