Сайн байна уу? Би нөхөртэйгээ суугаад 2 жил хагас болох гэж байна. Анхандаа ч сайхан л блаа...Одоо ч амьдрал биш там л болоод байх шиг байна. Нөхөр байнга архи ууна. Охин маань одоо 11 сартай анх сална гэхээр би охиноо авна гээд л хүүхдээр шалтаглаж байн байн ирээд байх юм...өөрт нь болсон зүйлийн гол буруутан нь эзэн  би л болхийн чамаас болж ингэлээ тэглээ тэгсэн гээд л хэл амаар доромжлоод байхийн дээр нь бас гар хүрнэ. Би яах ёстой вэ? Охиноо бодоод зөндөө тэслээ.... одоогоор бол хамт байхгүй л байна...Хүн болгон л сал гэдэг. Би ч сална л гэж бодож байгаа охиноо аваад гэртээ ирцэн байгаа...Их л юм бодогдож байна охиноо харахаар аавгүй өснө гэхээр хэцүү ч юм шиг би ч өөрөө хар багаасаа аавгүй өссөн л дөө...Хэцүү л байдийн тэглээ гээд би араатан шиг нөхөртэйгээ хамт байгаад байхуу? Салсан дээр уу? Өөрчлөгдөх болов уу гэж зөндөө л бодохийн гэxдээ энэ хүнтэй хамт байхад их хэцүү байдаг байхгүй болохоор яаж байгаа бол ийж байгаа бол гээд санаа зовоод байхийн. Надад муухай зан гаргах болгонд нь би уучлаад л өнгөрдөг....Уг нь гэр бүлийн аз жаргал гэдгийг л охиндоо мэдрүүлж өсгөнө гэж бодож байлаа..тэр ч худлаа юм шиг байна хэцүү байнаа..Сэтгэл маш их өвдөж байна.