Одоогоос 2 жилийн өмнө нэгэн нуруутай, царайлаг анхилам үнэртэн залууг хараад өөрийн эрхгүй дурлаж билээ. Тэр өдрөөс хойш түүнийг дахиж харахыг хүсч тэмүүлдэг болов. Ингэж явсаар ажлынхаа уулзалтын үеэр хамт хоолонд орох болж бид 2 энэ мөчөөс уулзаж нэг ёсондоо үерхэлийн эхлэлээ тавьсан. Удалгүй тэр намайг болзоонд урьж би гэж хүн хөл газар хүрэхгүй үсэрэн дэвхцэж аав ээжтэйгээ танилцуулсан юм. Орой болгон ажлаа тараад хөтлөлцөн алхаж ямар нэгэн үзвэр үзэж, хамт хооллож зугаалж  жаргалтай өдрүүдийг ардааж үдэж байжээ. Гэтэл нэг л өдөр би жирэмсэн болсоноо дуулгаснаас хойш тэр их өөрчлөгдөж хуримаа ч хийсэн. Гэвч өдөр ирэх тусам надаас холдож өөрчлөгдсөөр л би төрж охинтойгоо гэртээ ирэхэд өөр эмэгтэйтэй байж байсан. Намайг өвдөөд эмнэлэг явахад байхгүй байсан тэр чигээрээ гэртээ ирээгүй гэж бодтол би юу харсан гэж санана. Миний бүх хувцсыг бэлдээд тавьчихсан. Тэгээд өөрийнх нь аав ээж бэрээ төрсөн гээд эмнэлгээс гаргаж ирээд гэрт нь хүргэж ирэхдээ хүүгийнхээ шинэ эхнэрийг хараад бүгд ууршиж тэр эмэгтэйг хөөж нөхрийг минь аав нь зодож хөөсөн. Хэд хоногийн дараа нөхөр ганцаараа ирээд уучлалт гуйгаад аав ээж нь намайг битгий нүүр өгөөрэй гээд л ингэж байсаар 3 сарыг ардаа үдэж том болж буй үрээ хараад түүнийг уучилсан. Харин одоо би жаргалтай амьдарч байна. Гэхдээ сэтгэлд суусан сэв хэзээ ч арилдаггүй юм байна. Би өөр эмэгтэйг хараад зангаа хувиргах бий гэхээс айж ахиж жирэмсэн болвол хаягдах юм шиг бодлоос салж чадахгүй л явна.