2015 оны 04 дүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
                                                                                агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төв, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 6-11 метр, бусад нутгаар хойноос түр зуур секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.