Гадаад их, дээд сургуулийг төгсөгчдийг ажлын байрны чөлөөт уулзалтанд урьж байна. Тодруулбал, “Гадаадад Тѳгсѳгч Монгол Манлайлагч Залуусын Холбоо” ТББ (цаашид “Рeпат Холбоо”) -ноос уламжлал болгон зохион байгуулдаг чѳлѳѳт уулзалт энэ сарын 22-ны өдөр 19 цагаас Лайт Хаүс ресторан (UBH Center, Light house)-д болно. 

Тус холбооноос уг уулзалтыг гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгч, ажил хайж байгаа залуусаас гадна шилдэг аж ахуйн нэгжийг урин, ажлын байрны нээлттэй босоо уулзалт хэлбэрээр шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Уулзалтын давуу тал нь гадаадaд сурч, ажиллаж амьдарч байгаа залуусыг монгол руу татах, шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлах болон ажлын байрны танилцуулах үйл ажиллагааны шинэлэг соёл нэвтрүүлснээр, ажил олгогч болон ажил горилогчдыг хувь хүний түвшинд илүү сайн таних боломж бий болж, ажил эрхлэлтийг дэмжих юм байна.

“Рeпат Холбоо" нь анх 2011 онд байгууллагдсан ба, эх орондоо эргэн ирсэн залуус хоорондоо танилцаж нѳхѳрлѳх, чѳлѳѳт цагаа хамтдаа зѳв боловсон ѳнгѳрүүлэх, мэдлэг чадвараа нийгмийн сайн сайханд зориулах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Нийтдээ 1,700 гишүүнтэй бѳгѳѳд тэдгээрээс идэвхитэй 200­-aад гишүүн монголд байдаг аж. Ихэнх гишүүд нэг буюу түүнээс дээш оронд суралцаж тѳгссѳн бөгөөд магистраас дээш зэрэгтэй гишүүд 40-ѳѳс дээш хувийг эзэлдэг боловсорсон элит давхаргын тѳлѳѳлѳл.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88090729, 86000990 болон odontuya.davaadorj@gmail холбогдох буюу мэйл илгээх боломжтой.