Сайн байна уу? Намайг Б.гэдэг би 24-тэй. Нөхөртэйгээ 3 жил үерхээд өнгөрсөн жилээс хамтдаа амьдрах гээд байр хөлсөлж суусан юм. Гэтэл бид өөрсдийн мөнгөө хүнд дэмий өгөөд байгаа нь хэцүү тэгээд тусдаа гарья мөнгөө хураая гэхээр чадахгүй. Нөхөр болохоор өөрийнхөө аав, ээжтэй хамт байя гээд байх юм. Гэтэл би багаасаа байранд өссөн тэгээд гэр хороололд гэртэй айлд хамт байна гэхээр өөртөө итгэлгүй байна. Тэрнээс гадна аав ээжтэй нь хамтдаа байхаар алих шалихгүй зүйлээс болж муудалцвал ан цав үүсэх байх гэж бодох юм. Гэр хороололд амьдарч чадахгүй ээ гээд хэлчихвэл нөхөр яах бол. Ядаж мөнгөө хураах гэж дор хаяж 1 жил гаруй болох байх даа.