Жүжигчин Батушка, Дөлгөөн нар гайхалтай хайрын түүхийг бүтээлээ
2015/04/15
Залуу жүжигчин Батушка /Т.Баттулга/, хөөрхөн хэмээн дуудагддаг Дөлгөөн нар хамтран энэ хаврын хамгийн анхны романтик кинонд хайртай хосуудын дүрийг бүтээгээд байна. Үзэл бодол, хоёр өөр орчинд өсөж төрсөн ч хайр хэмээх гайхалтай завин дээр тэд хамтдаа аялах болно.
Тэдний завь ямар ч салхи шуурга, аадар бороог үл тоон аз жаргалтай ирээдүйн төлөө, бие биенийхээ төлөө хөлгүй их далайд улам бүр урагшилна. Залуухан хосууд хайрынхаа төлөө хэрхэн тэмцэж, ямар хөгжилтэй, гунигтай үеүдтэй нүүр тулахыг “Учрал” уран сайхны киноноос үзээрэй.