Дуу алдам сайхан хүүхэн би биш л дээ. Гэхдээ залуус миний араас гүйдэг. Миний бие хаа хэнд ч гологдохгүй. Гэтэл би сайн ханьтай учраагүй. 2 жилийн өмнөөс нэг ахтай уулздаг болсон. Тэр ах манай ажил дээр хотоос ирсэн дарга байсан юм бидний ажлыг шалгахаар ирээд явж байсан. Тухайн үед би ямар мэдлэгтэй түшигтэй хүн бэ гээд өнгөрч байлаа. Тэгсэн дахиад ирсэн тэр үедээ намайг ганцаарчилж дуудсан аа чи гэр бүлтэй юу гэж асуусан би ч үнэнгээ хэлсэн гэр бүлтэй, хүүхэд гэж хэлээд гарсан. удалгүй хэд хоногийн дараа аймгийнхаа томоохон гэдэг хоолны газар хоол идэх гээд явж байгаад тааралдаж нөгөө ах хамт идий гээд тэр өдрөөс энэ амрагийн харилцаа эхэлсэн. Одоо ч дуусгаж чадахгүй байна. Миний дуусгах асуудал гэдгийг мэдэж байгаа ч би тэр хүнд дэндүү бүр дэндүү хайртай болчихоод байна аа. Манай нөхөр хөдөө ажилладаг олон хоногоор яваад ирдэг. Бид 2-ын харилцаа муу тэр өмнө нь хэд хэдэн хүүхэнтэй унтаж байгаадаа надад гардуулж байсан. Тиймээс би түүнийг охиноо бодоод уучилсан. Гэхдээ одоо бол өөрөө ийм болчихоод удаж байгаа болохоор хөдөөнөөс ирсэн үед нь жаргааж байгаад явуулдаг. Ах ч бас эхнр хүүхэдтэй. Би яах уу? Амраг ахдаа хэлэхээр чи зүгээр миний л дэргэд байж байя гэх юм. Эхнэр мэдээгүй мэдсэн ч надад юу ч хэлэхгүй бас бид 2-ын ийм насны хүмүүс салахгүй гэсэн.